Баянзүрх дүүргээс гаргасан төслийн удирдамж

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний Төвийн захирал с.Чойноров Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг Дэмжих төсөл сонгон шалгаруулах ажлын удирдамж

 Нэг. Зорилго Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйл ажиллагааны үр дүнд бусдын адил ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, нөөц боломж, чадавхид тулгуурласан тэдний хөдөлмөр эрхлэлтийг тусгайлан дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар ажлын байр, амьжиргааны эх үүсвэртэй болоход төслийн зорилго оршино.

Хоёр. Төслийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа
2.1 Төслийн сонгон шалгаруулалт нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 4,1 дахь заалтыг үндэслэн хэрэгжих ба төслийн сонгон шалгаруулалтад аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэгдэж төслийн сонгон шалгаруулалтанд бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөний саналаа өгсөн тухайн орон нутагт оршин суугаа иргэд хамрагдана.
 2.2 Төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөөц боломж, чадавхийг үнэлэх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх санаачилгыг нь тусгайлан дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар ажлын байр, орлогын тогтвортой эх үүсвэртэй болоход чиглэгдэнэ.
Үүнд: 2.2.1. Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнс, гар урлал зэрэг чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг салбарт өөрөө бие даан, эсвэл гэр бүлийн гишүүдийн хамт эрхлэх өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байна.
 2.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүл хамтдаа дээр дурдсан үйл ажиллагааны чиглэлээр бүлэг байгуулах нөхөрлөл, хоршоонд элсэж хамтран ажиллаж болно.
 2.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байр бий болгон, авч ажиллуулах аж ахуйн нэгж, байгууллагад төслийг хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг олгоно.
 2.3. Аймаг, дүүргийн хэлтэсүүд төслийн сонгон шалгаруулалттай холбогдсон мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд ил тод зарлах, сум, хороодын иргэдийн оролцоог жигд хангахад онцлон анхаарч төслүүдийг хүлээн авна.
 2.4 Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд урьдчилан хүргүүлсэн төсөлд хамрагдах шалгуур, үйл ажиллагаа эрхлэх салбаруудын чиглэлдээ нийцүүлэн төслүүдийн анхан шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
2,5 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд хэрэгжих бизнесийн төслүүдийг орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс нэгтгэн авч, хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгээр сонгон шалгаруулах төслүүдэд анхан шатны сонгон шалгаруулалт, үнэлгээг хийсэн санал дүгнэлтээ гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд 2013 оны 04 дүгээр сарын 25-ны дотор багтаан ирүүлнэ.
2,6 сонгон шалгаруулалтаар санал, дүгнэлтээ ирүүлсэн төслүүдийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв үнэлгээний хороо байгуулан дахин нягтлан хянаж, орон нутгийн хэлтсүүдэд хуваарилсан санхүүгийн дэмжлэг олгох хөрөнгийн 40 хүртэл хувийн хэмжээнд багтаан санхүүжилт олгох төслүүдийн жагсаалтыг батална.
 2,7 Сонгон шалгаруулсан төслүүдийн жагсаалт, төслөөс хасагдсан жагсаалтуудыг орон нутгийн хэлтсүүдэд албан бичгээр хүргүүлэх ба орон нутгийн хэлтсүүд шалгарсан төслүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж санхүүжилтийг олгох, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
 2,8 Санхүүжилт авсан төслүүдийн хүрээнд бий болсон ажлын байрны бүртгэл, хөдөлгөөнд орон нутгийн хэлтсүүд болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хяналт тавьж, үр дүнгийн хөндлөнгийн үнэлгээг орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл хийнэ.
 2,9 төслийг тайлагнах маягтын загвар, хяналт үнэлгээ хийх удирдамжийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв баталж, мөрдүүлнэ.

 Гурав. Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт
 А. Төсөл ирүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний өрхийн гишүүн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо, бүлэг байгуулах иргэд
 3.1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүлийн гишүүн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо бүлэг байгуулах хүсэлтэй иргэд бизнесийн төслөө ирүүлэхдээ “хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 4,2 дахь заалтыг шаардлагуудыг хангасан байна.
 3,2 Төслийн баримт бичгийг батлагдсан маягтын дагуу ойлгомжтой, тодорхой бичсэн байна. Төсөл хэрэгжүүлэгч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл тэдний эсвэл тэдний өрхийн гишүүн, нөхөрлөл, хоршоо, бүлэг байна. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилт хүсэх өргөдлийн маягтыг бөглөж ирүүлнэ. Төслийн баримт бичигт дор дурьдсан материалыг хавсаргана.
Үүнд : 3,2,1 төсөл хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний /тэдний/гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх /гэр бүлийн гишүүд оршин суугаа нэг хаягтай байна/-ний хуулбар\, хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлох баримт бичгийн хуулбар /эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэтгэврийн дэвтэр болон холбогдох бусад баримт бичгийн хуулбар байх бөгөөд эдгээр нь хүчинтэй, хугацаа дуусаагүй байх/ 3,2,2 төсөл хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүлийн хөдөлмөрийн насны гишүүдийн боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварынг илэрхийлсэн баримт бичгийн хуулбар
3,2,3 төсөл хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэний оршин суугаа сум баг, хорооны тодорхойлолт
 3,2,4 нөхөрлөл, хоршоонд элсэх бол тухайн нөхөрлөл, хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ байршил, сүүлийн жилийн санхүүгийн тайлан
 3,2,5 төслийг хэрэгжүүлэх бизнес төсөл, төлөвлөгөө, тооцоо, судалгаа, бизнесийн үйл ажиллагааны талаархи танилцуулга
 3,3 төсөл хэрэгжүүлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь зарласан хугацаанд төслийн баримт бичгээ харъяа аймаг, дүүргийн хөдөлмөр хэлтэст ирүүлнэ.
 3,4 төсөлд оролцох хувиараа аж ахуй эрхлэх бизнесийн үйл ажиллагааны чиглэлүүд нь сум, хороондоо ахуйн үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлийн салбаруудад ажлын байр бий болгох, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд тогтвортой ажлын байр бий болгох, хадгалах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх төслүүд байна.
3,5 төслийн сонгон шалгаруулалтанд доорхи шалгуур үзүүлэлтийг баримтлан ажиллах.
Үүнд:
 • Өмнө нь ХЭДСангаас олгогдсон төрөл бүрийн /2011-2012 онд ХБИ иргэний төсөл, ажил олгогчийн дэмжлэг г.м / санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамраагдаагүй байх. • Төслийн үр дүнгээр бий болгох шинэ ажлын байр нь нэг жилээс доошгүй хугацаанд байнгын тогтвортой хадгалагдах боломжтой байх
• Нийт бий болгож байгаа ажлын байрны 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой байх, боломжийг бүрдүүлэх саналаа тусгасан байх
• Төслийг үр дүнгээр аж ахуйгаа эрхлэх үйл ажиллагааны материаллаг бааз бэхжүүлэх, аж ахуй эрхлэх ур чадвараа дээшлүүлэх, бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжтой байх • Төслийн санхүүжилтийн нэг ажлын байранд ноогдох зардал 1,0 /нэг сая/ хүртэл төгрөг байх ба ажлын байрны тоо, гишүүдийн тооноос хамруулан хувиараа хөдөлмөр эрхлэгчид ноогдох дээд зардлын хэмжээ 5,0 /таван сая, хоршоо нөхөрлөлийн гишүүдэд ноогдох зардлын дээд хэмжээ 10/арван сая/ төгрөг хүртэл байх Б. Төсөл сонгон шалгаруулах орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс 3,5 хөгжлийн бэрхшээлтэй иргэд дангаараа болон гэр бүлийн гишүүдийн хамт бүлэг байгуулах, нөхөрлөл, хоршоонд элсэхийг хүссэн өргөдлийг эхний ээлжинд авч үзнэ. Төслийг шалгаруулахдаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, гэр урлал зэрэг чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө бие даан, эсхүл гэр бүлийн гишүүдийн хамт эрхлэх өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд тогтвортой ажлын байр бий болгох, хадгалахад чиглэсэн төслүүдийг сонгон шалгаруулах бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зөвлөмжийг хавсралтаар хүргүүлж байгааг баримтлан ажиллах нь хүйтэй байна.
 3,6 орон хэлтэс нь төслийн сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж ирүүлсэн төсөл бүрийн хэрэгжих боломжийг газар дээр нь судалж, танилцан ажлын хэсгийн дүгнэлт, саналаа тэмдэглэсэн байна.
 3,7 төсөл нь аль болох бодитой хэрэгжих, нэг төсөлд тавигдах хэмжээ нь хүртээмжтэй, хэт өндөр биш байх, төсөл хэрэгжүүлэгчийг /өрхийг/ оновчтой сонгох зарчмыг баримтлахыг төслийн сонгон шалгаруулалтандаа анхаарч ажиллах нь зүйтэй байна.
 3,8 төслийн сонгон шалгаруулалтанд оролцон ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүд ашиг сонирхолын зөрчлийн хууль тогтоомжийн дагуу мэдэгдэл гаргаж ажиллах нь зүйтэй. Ажлын хэсгийн гишүүд ашиг сонирхолын зөрчилгүй, авилгалд өртөхгүй, аливаа шахалт, гуйлга, дарамтгүйгээр ажиллах шаардлагатай.
 3,9 төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга хийх, төслийн үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх, төслийн хэрэгжилтэнд тодорхой үе шаттайгаар хяналт тавих, үнэлгээ хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.
 3,10 төслийн сонгон шалгаруулалт хйихтэй холбогдон зардлыг /газар дээр нь очиж танилцах г.м / хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлын үнэлгээ шалгалт хийх хэсгээс зарцуулж болно.
 3,11 санхүүгийн дэмжлэг олгох төслийн хүрээнд олгосон хөрөнгийг бизнесийн төсөлд тусгасан зориулалтын дагуу зарцуулах шаардлагатай ба зориулалтын бусаар ашигласан тохиолдолд хөрөнгийг буцаан төлүүлнэ. Өмнөх онуудад /2011-2012он / хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох төсөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоо, иргэдийн бүлэг хамрагдахгүй ба төслийн сонгон шалгаруулалтанд ирүүлсэн төслийг хүлээн авахгүй.
3,12 төслийн санхүүжилтийн нэг ажлын байранд ноогдох зардал 1,0 /нэг сая/ хүртэл төгрөг байх ба ажлын байрны тоо, гишүүдийн тооноос хамааруулан хувиараа хөдөлмөр эрхлэгчид ноогдох дээд зардлын хэмжээ 5,0 /таван сая төгрөг/ хүртэл, хоршоо, нөхөрлөлийн гишүүдэд ноогдох дээд зардлын хэмжээ 10 /арван сая/ төгрөг хүртэл байна. Энэхүү санхүүжилт олгох дээд хэмжээг төслийн сонгон шалгаруулалтандаа баримталж ажиллана.
 3,13 төсөл сонгон шалгаруулахдаа нийт хуваарилах 40 хүртэл хувьд багтаан тооцоогоо хийж ирүүлэх шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үнэлгээний хороо ирүүлсэн аливаа төслийг үндэслэлгүйгээр хасах, өөр хэлэлцэж хянагдаагүй төслүүдийг оруулах асуудлыг гаргахгүй болно.
 3,14 төслийн үр дүн бий болгох шинэ ажлын байрны мэдээллийг байнгын ажлын байранд бүртгэж, цаашдаа тогтвортой ажлын байраа хадгалах боломжтой төслүүдийг сонгон шалгаруулах, тодорхой зарим төслүүдэд арга зүйн зөвлөгөө өгч, төслийг сайжруулан сонгох зарчмыг баримталж ажиллах нь зүйтэй.
 3,15 нөхөрлөл, хоршоо, бүлэг байгуулах иргэдийн төслийн сонгон шалгаруулахдаа шинээр бий болгох ажлын байранд орон нутгийн хэлтсүүдэд бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч, ажил олоход хүндрэлтэй иргэнийг авч ажиллуулах санал хүсэлт тавьсан төслийг илүү дэмжих бодлогыг баримтлах зүйтэй.

0 comments:

Post a Comment