Замын стандартын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээний дүнг МТИҮХ хотын захиргаанд танилцууллаа

“Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд СЗХҮТ хамтран Нийслэлийн засаг даргын тамгын газар, хотын захиргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны дэд сайд Э. Тамир, Нийслэлийн орлогч дарга н. Буяндалай, НЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга н. Отгонбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо нь /МТИҮХ/ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэд бүтэц, явган хүний замын стандартын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээний дүнгээ танилцуулж, стандартын хэрэгжилтийг хангах, сайжруулах талаар өөрсдийн санал зөвлөмжөө шийдвэр гаргагч нарт хүргэн ажиллалаа.




0 comments:

Post a Comment