“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ” сэдэвт эрдэм шинжилгээний онол, практикийн хуралд бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг зохион байгуулах ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй сэргээн засах тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний, онол практикийн хурлыг зохион байгуулах тул хэлэлцүүлэх бүтээлийг 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Илтгэлд тавигдах шаардлага: 1. Илтгэл бичих заавар

1.1.    Илтгэл нь монгол хэлээр бичигдсэн, англи товчлолтой байна.
1.2.    Илтгэлийн эхийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, доороос 2.0 см зайтай, зүүнээс 3.0 см, баруунаас 2.0 см зайтай Аrial фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай single байх бөгөөд нийт 2-3 хуудас байна.
1.3.    Илтгэл дараах бүтэцтэй байна.
1.3.1    Илтгэлийн нэр
1.3.2    Илтгэгчийн нэр
1.3.3    Удиртгал
1.3.4    Судалгааны хэрэглэгдэхүүн, арга
1.3.5    Үр дүн, хэлцэмж
1.3.6    Дүгнэлт
1.3.7    Ашигласан хэвлэл (зохиогчийн нэр, он, ашигласан материал, ном сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудсыг бүрэн бичих)
1.3.8    Англи товчлол (илтгэлийн нэр, судлаачийн нэр, хаяг, илтгэлийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх)
2. Ишлэл авсан ном, хэвлэлийг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
3. Илтгэлд нэр томъёог товчилж бичихгүй.
4.  Илтгэлд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын СИ системээр тэмдэглэнэ.
5.  Илтгэлд оруулсан фото зураг, график, диаграммыг хар, цагаан өнгөөр, тод ялгарах тайлбарын хамт ирүүлнэ.
Жич: Бүтээлийг цаасаар болон файлаар авах бөгөөд эрдэм шинжилгээний бага хурлын хураангуйд хэвлүүлэх тул шаардлага хангасан байхыг хүсье.
Бүтээлийг шалгаруулан байр эзлүүлж шагнаж урамшуулна.
Холбогдох мэдээллийг:
ХАХНХЯ-ны khun.gov.mn, СЗХҮТ-ийн rehab.gov.mn веб сайт болон national rehabilitation and development center facebook хуудаснаас тус тус авна уу.
Холбоо барих утас, илтгэлийн хураангуйг илгээх e-mail хаяг:
Ш.Болд, утас: 99111418, e-mail: shrvbold@yahoo.com
Х.Сансармаа, утас: 99061371, e-mail: xsansarmaa@yahoo.com

0 comments:

Post a Comment