Бидний Тухай

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны танилцуулга

Тэргэнцэртэй иргэдийн vндэсний  холбоо нь гишvvдийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулан  мэдээллээр хангаж,  сэтгэл зүйн болон оюуны  дэмжлэг vзvvлэх замаар амьдралын чадавхийг сайжруулах, тэргэнцэртэй иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн vйл ажиллагаа явуулдаг гишvvддэ vйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

Тус холбоо нь анх 2005 онд “Тэргэнцэртэй иргэдийн дэмжих холбоо” нэртэйгээр vvсгэн байгуулагдаж байсан бөгөөд 2007 онд гишvvдийн  санаачлагаар удирдлага зохион байгуулалтандаа өөрчлөлт оруулж  Тэргэнцэртэй иргэдийн холбоо болон шинэчлэгдэн зохион байгуулагдаж  Эрхэм зорилго, зорилтоо тодорхойлон ажилласан.

2011 оны бvх гишvvдийн хурлаар  Тэргэнцэртэй иргэдийн vндэсний холбоо болж vйл ажиллагаагаа өргөжvvлэн ажиллаж эхлээд байна. Тус холбоо одоогоор Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад салбар зөвлөлөө нээгээд байна.
Бидний эрхэм зорилго
Тэгш оролцоот хvртээмжтэй нийгэм

Vндсэн vйл ажиллагаа хэрэгжvvлэх арга зам.
Төрийн vйлчилгээ олон нийтийн хандлагыг боловсронгуй, хvртээмжтэй болгох замаар хөдөлгөөний хязгаарлалтай болон тэргэнцэртэй иргэдийн эрх ашгийг хамгаална

Зорилго
Хөдөлгөөний хязгаарлалттай болон тэргэнцэртэй иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай орчинг бvрдvvлж, тэдгээрийн оролцоог нэмэгдvvлэх

Зорилт
1. Хөдөлгөөний хязгаарлалттай хvvхдvvд,  хvмvvстэй холбоотой асуудлыг орон нутгийн  ба  vндэсний хэмжээнд сайжруулахад нөлөөлөл vзvvлэх.
2. Олон нийт ба нийгмийн дэмжлэгийг гишvvдэд хvргэх зуучлах.
3. Гишүүдийг  чадваржуулах идэвхижvvлэх .
4. Хөдөлгөөний хязгаарлалттай болон тэргэнцэртэй  иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих , жишиг ажлын байр бий болгох.
Үндэсний холбоо дээр дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн  тулд  төрийн  захиргааны байгууллага, иргэний нийгмийнхэн, гадаад орны ижил төстэй байгууллагууд, бүс нутгийн болон  үндэсний  хэмжээнд  хэрэгжиж  байгаа  төсөл хөтөлбөрvvд, бизнес, хувийн хэвшилийнхэнтэй   өргөн хүрээндхамтарч ажиллана.

Бидний зарчим
  • Хууль дээдлэх.
  • Гишvvдийн эрхэм зэрэг, нэр төрд хvндэтгэлтэй хандах.
  • Харилцан хvндэтгэх.
  • Зөвшилцдөг байх.
  • Шударга байх.
  • Сонголттой байх.
  • Эрх тэгш байх.
  • Нөхөрсөг байх.
  • Өөрийгөө илэрхийлэх боломжтой байх.
  • Чанартай. 
  • Хариуцлагатай

0 comments:

Post a Comment