Мэдээ гаргасан: Олон улсын тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо
Он сар өдөр: 2013. 4 сарын 23
IWAS дэлхийн залуучуудын наадам 2014 нь Английн Stoke Mandeville-д 2014 оны 8 сарын 3-8 хооронд болно.
Олон улсын тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбооноос 2014 оны 8 сарын 3-8 ны өдрүүдэд Английн Stoke Mandeville спортын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах 10 дахь удаагийн дэлхийн залуучуудын наадмыг танилцуулж байна. Үүнд 50 орны 500 - аад тамирчид хөнгөн атлетик, ширээний теннис, хүндийн өргөлт болон байт харвааны төрлөөр өрсөлдөнө гэсэн урьдчилсан мэдээ гаржээ.
Энэхүү тэмцээнд насны ангилал нь 23-аас доош байх бөгөөд үүнд ирж оролцож буй залуучууд нь 2016 оны Рио-д болох Паралимпид найдвар тавьж буй мөн үүний өмнө Английн Swansea – д болох IPC Европын аварга шалгаруулах тэмцээнээс медал авах тамирчид юм.
IWAS наадмын хороон дарга Dina Sotiriadi хэлэхдээ “IWAS нь 2014 оны Stoke Mandeville – ий 10 дахь удаагийн IWAS дэлхийн залуучуудын наадамд эргэн ирж байгаадаа маш баяртай байна.
Stoke Mandeville – ийн тэмцээний гол онцлог бол дэлхийн хамгийн залуу тамирчид 9 жилийн дараа дэлхийн залуучуудын наадам дахин болж буй Паралимпийн хөдөлгөөний эх нутагт спортын дээд түвшинд өрсөлдөх явдал юм.
2012 оны Лондонгийн Паралимпийн тамирчид жишээлбэл Marcel Hug (Швецарь), Nathan Stephens (Их Британи), Madison De Rozario (Австрали) гэх эдгээр тамирчид оролцох төлөвтэй байна.
Энэ нь мөн Британийн олон нийтийг дэлхийн хамгийн чадварлаг Паралимпийн тамирчдыг дахин харах боломжийг олгож буй юм” гэжээ.
Энэ жил Порто Рико – д 9 дэх удаагийн дэлхийн залуучуудын наадам 8 сарын 6-15 хооронд хөнгөн атлетик, усанд сэлэлт, байт харваа мөн Paratriathlon (энэ нь 2016 оны Рио – гийн Паралимпийн шинэ спорт төрөл юм) гэх мэт спортын төрлүүдээр өрсөлдөнө. Хамгийн анхны залуучуудын наадам нь 2005 оны 7 сард Stoke Mandeville – д болж байсан. Дараа нь 2006 онд Ирланд, 2007 онд Өмнөд Африк, 2008 онд АНУ, 2009 онд Швецарь, 2010 онд Бүгд найрамдах Чех, 2011 онд Арабын Эмиратын нэгдсэн улс, 2012 онд Бүгд найрамдах Чех улсуудад тус тус зохион байгуулагджээ.
0 comments:
Post a Comment