Нугасны гэмтэл гэж юу вэ?
Нуруу нугас бэртсэн тохиолдолд нугасны гэмтэл үүснэ. Элдэв ослын улмаас
хүзүү, цээж, бүсэлхийн нуруу яс бэртсэн үед нугасны гэмтэл зонхилон тохиолддог.
Хүзүү, цээж, бүсэлхийн яс бэртэхэд нугас адилхан гэмтэнэ. Учир нь нурууны ясны
гол хөндийд нугас байрладаг. Нугас гэмтэхэд гэмтлийн түвшинөөс доошхи мэдрэхүй
алдагдсанаас болж булчингийн саа, саажилт үүсдэг.
Нугас хаана байрладаг вэ?
Нугас нь их тархины шууд үргэлжлэл болон дээр дээрээ давхацсан тогтолцоотой
нуруу яснуудын гол хөндийд байрлаж бүсэлхий нурууны доод хэсэгт хүрч төгсдөг.
Нурууны нугаламууд бүгдээрээ нийлээд нурууны үүсгэнэ. Баганы нугалам тус бүр
хөдөлгөөнтэй байдгаас хүн их биеэрээ тонгойх, эргэх, гэдийх, хазайх хөдөлгөөн хийдэг.
Нугас ямар үүрэгтэй вэ?
Нугас нь 31 хэрчимтэй ба тэдгээрийн хос ёзоороос салбарласан мэдрэлүүд нь
биеийн янз бүрийн хэсэгтэй холбогдоно. Нугасны баруун талын мэдрэлүүд нь биеийн
баруун хагастай, зүүн талын мэдрэлүүд нь зүүн хагастай тус тус холбогдоно.
Мэдрэлийн ширхэгүүд нь бие махбодь юу мэдэрч буйг нугасанд мэдээлнэ. Энэ
мэдээллийг нугас их тархи руу дээш нь дамжуулдаг. Дараа нь их тархи хариу
мэдээллийг нугас руу ирүүлнэ. Нугас нь их тархинаас ирсэн мэдээллийг мэдрэлийн
ширхэгүүдээрээ дамжуулан булчинд хүргэнэ. Ингэж хүн хөдлөж үйлдэл хийх болно.
Нугас гэмтэхэд юу тохиолдох вэ?
Нугас гэмтэхэд гэмтлийн түвшингөөс доошхи бие юу мэдэрч буйг их тархи
хүлээн авч чадахгүй. Мөн булчингууд хэрхэн хөдлөхийг их тархи нугасны гэмтсэн
хэсгээр дамжуулан мэдээлж чадахгүй. Нугас гэмтсэн хэсгээс доошхи биеийн бүх
хэсгийн мэдрэхүй ба хөдөлгөөн өөрчлөгдөх ба тухайн хүн бааж шээхээ хянах
чадваргүй болно. Хэрэв өвчтөн нуруу нугасны гэмтсэн төвшингөөс доош мэдрэхүйгээ
алдаад ухамсарт хөдөлгөөн хийж чадахгүй бол нугасны бүтэн гэмтэл гэнэ.
Гэмтсэн хэсгээс доошхи биеийн зарим хэсэгт мэдрэхүй болон ухамсарт
хөдөлгөөн хэсэгчилсэн байдлаар хадгалагдаж байвал түүнийг нугасны хагас гэмтэл
гэнэ.
Гэмтлийн түвшин хаана байгаагаас мөн гэмтлийн байдлаас шалтгаалан тухайн
хүнд янз бүрийн өөрчлөлт гарна.
Мэдрэмж ба сэтгэл хөдлөл
Өвчтөний булчин саажих, мэдрэхүй алдагдах, өтгөн шингэнээ хянаж чадахгүй
болох нь нуруу нугасны гэмтлийн сонгомол шинж тэмдэг юм. Нугасны гэмтэлээсээ
болоод тухайн хүний зан араншин яаж өөрчлөгдөхийг тогтоох араггүй. Учир нь хүн
бүр өөр зан араншинтай учир хүн бүрт өөрөөр илэрнэ.
Нийтлэг тохиолдох сэтгэл санааны
өөрчлөлтүүд:
Болсон явдалд үл итгэх
Тэр болсон явдалыг үгүйсгэнэ,хэлж ярьсан зүйлд итгэхгүй,
хийж чадах зүйлдээ болон өөртөө итгэлгүй байдаг.
Сэтгэлээр унах
Болсон явдалд бүх зүйл найдваргүй болсон гэж дүгнэлт
өгнө. Хүмүүстэй ярилцах хүсэлгүй болж бусдад болон өөртөө зориулж ямар нэгэн
зүйл хийхээс татгалзана.
Уур уцаартай болно
Тэр болсон явдалд уурлаж бухимдана. Өөртөө тохиолдсон
зүйлийг байж болошгүй гэж зүтгэнэ. Тэр гэр бүлээ халамжлах, ажил хөдөлмөр
эрхлэж чадахгүй болсондоо цухалдан уурлана. Эрүүл хүмүүст гоморхоно. Ямарч
асуудалд уур уцаартай хандах болно.
Зовинол түгшүүр айдас төрөх
Тухайн гэмтэл өөрийнх нь амьдрал, гэр бүл, төрөл төрөгсөд,
найз нөхдийнх нь холбоо харилцаанд яаж нөлөөлөх бол гэдэгт санаа зовно.Юу ч
хийх чадваргүй болчихлоо гэж боддог учраас тэрээр эмзэг болчихдог.
Уйтгар гунигт автах
Нэгэнт эргэж хийх чадваргүй болсон зүйлүүдээ бодож уйтгар
гунигт автана...
Сэтгэл хөдлөлөө давж сурах
Нугасны гэмтэлд нэрвэгдсэний эхний хэдэн сард өвчтөн
сэтгэл санааны хямралд орно. Энэ хямрал нь цаг хугацаанаас шууд хамааралтай ба
цаг хугацаа өнгөрөх тутам бага багаар арилж байдаг.
Нугас гэмтсэнтэй холбоотой сэтгэлийн хөдлөлөө гэтлэн давж сурахын тулд:
o Өөртөө
тохиолдсон нугасны гэмтлийн байдлыг бололцоогоороо таниж мэдэх, судлах ёстой.
o Сэтгэлзүйн
хувьд үүсэх хямрал нь учирч болох нийтлэг зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
o Сэтгэлээ
сэргэтэл бусадтай ярилц
o Идэвхитэй
бай. Өөрийнхөө төлөө чадах бүхнээ хий. Бие бялдар, сэтгэлийн тэнхээтэй бай. Аль
болох шинийг сэдэж хий.
o Учирсан
гэмтэлээсээ үл хамааран амьдрал ахуйгаа боломжтой байлгахад тохирох шийдвэр
гаргаж мөрдөх хэрэгтэй.
0 comments:
Post a Comment