Тэргэнцэр засварын төв албан ёсны нээлтээ хийлээ.


МОНГОЛЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБОО нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зохион байгуулж буй  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд  “Тэргэнцэр засварын үйлчилгээний төв”-ийг байгуулан  нээлтээ хийлээ.
Тусгай  хэрэгсэл буюу тэргэнцэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээлтэй байдлыг багасгах нийгмийн харилцаанд оролцоход нь  дэмжлэг болдог тул тэдний амьдралд чухал ач холбогдолтой. Одоогоор манай улсад тэргэнцэрийг   үйлдвэрлэх,  борлуулах, засах үйл ажиллагааг албан ёсоор хэрэгжүүлдэг   байгууллага  байдаггүй.  
 Нээлтэй хийсэн “Тэргэнцэр засварын үйлчилгээний төв” нь   Монголдоо анхдагч бөгөөд тэргэнцэрийн засварын үйлчилгээ эрхлэхээс гадна  тэргэнцэрийн сэлбэг хэрэгсэл худалдаалах болон тэргэнцэрийн үйлчилгээний талаарх сургалтыг иргэдэд хүргэх үйл ажиллагааг давхар хэрэгжүүлнэ. Тус төв байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туслах хэрэгсэлийн чанар хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахаас гадна төрийн бодлого шийдвэрийг тус асуудал руу  хандуулах  чухал ач холбогдолтой юм.   
Нээлтийн үйл ажиллааг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга Д. Хадхүү нээж үг хэллээ.Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны албаны дарга Д. Батмөнх,Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн мэргэжилтэн нар оролцолоо.

Харилцах утас:      89982929     88277506
Е-майл:                  mawu.mtih@yahoo.com
Блог:                    wheelchairusersmgl.blogspot.com
Facebook:            Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо




0 comments:

Post a Comment