Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл сонгон шалгаруулах ажлын удирдамж
Зорилго : Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйл ажиллагааны үр дүнд бусды н адил ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ нөөц боломж чадавхид тулгуурлан тэдний хөдөлмөр эрхлэлтийг тусгайлан дэмжиж өрхийн орлогыг нэмэгдүүлэх улмаар ажлын байр, амьжиргааны эх үүсвэртэй болгоход төслийн гол зорилго оршино
Төслийн баримт бичигт дор дурьдсан материалыг хавсаргана. Үүнд:
1. Төсөл хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний / тэдний / гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх / гэр бүлийн гишүүд оршин суугаа нэг хаягтай байна /-ний хуулбар
2. Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлох баримт бичгийн хуулбар / Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэтгэвэрийн дэвтэр болон холбогдох бусад баримт бичгийн хуулбар байх бөгөөд эдгээр нь хүчинтэй хугацааа нь дуусаагүй байх /
3. Төсөл хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүний гэр бүлийн хөдөлмөрийн насны гишүүдын боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварыг илэрхийлсэн баримт бичгийн хуулбар
4. Төсөл хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэний оршин суугаа хорооны тодорхойлолт
5. Нөхөрлөл хоршоонд элсэх бол тухайн нөхөрлөл, хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ байршил, сүүлийн жилийн санхүүгийн тайлан
6. Төслийг хэрэгжүүлэх бизнес төсөл, төлөвлөгөө , тооцоо, судалгаа, бизнесийн үйл ажиллагааны талаархи танилцуулга
Төслийн сонгон шалгаруулалтанд доорхи шалгуур үзүүлэлтийг баримтлана. Үүнд:
- Өмнө нь ХЭДСангаас олгогдсон төрөл бүрийн /2011-2012 онд ХБИ иргэний төсөл, ажил олгогчын дэмжлэг г.м /санхүүгйин дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдаагүй байх /
- Төслийн үр дүнд бий болгох шинэ ажлын байр нь нэг жилээс доошгүй хугацаанд байнгын тогтвортой хадгалагдах боломжтой байх
- Нийт бий болгож байгаа ажлын байрны 50-с доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой байх, боломжийг бүрдүүлэх саналаа тусгасан байх
- Төслийн үр дүнгээр аж ахуйгаа эрхлэх үйл ажиллагааны материаллаг бааз бэхжүүлэх , аж ахуй эрхлэх ур чадвараа дээшлүүлэх , бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжтой байх
- Төслийн санхүүжилтийн нэг ажлын байранд ноогдох зардал нь 1,0 сая хүртэл төгрөг байх ба ажлын байрны тоо , гишүүдийн тооноос хамруулан хувиараа хөдөлмөр эрхлэгчид ноогдох дээд зардлын хэмжээ 5,0 сая төгрөг хүртэл, хоршоо нөхөрлөлийн гишүүдэд ноогдох зардлын хэмжээ 10,0 сая төгрөг хүртэл байна.
Төслийн сонгон шалгаруулах бизнесийн үйл ажиллагааны чиглэл
1. Ахуйн үйлчилгээ /оёдол, гутал г.м /
2. Хүнсний үйлдвэрлэл / мах ,сүү, ногоо даршлах /
3. Хөнгөн үйлдвэрлэл / оёдол, сүлжмэл, ноос арьс шир боловсруулах /
4. Барилгын материалын / блок, тоосго/
5. Өрхийн үйлдвэрлэл / гар урлал, эсгий, жижиг эдлэлийн үйлдвэрлэл /
Хаана: Төслийг Чингэлтэй дүүрэг хөдөлмөрийн хэлтэсийн 308 тоот 4 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг хүртэл хүлээн авна.
Хувиараа аж ахуй эрхлэх болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд санхүүгийн дэмжлэг олгох төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж
Зорилго
Хувиараа аж ахуй эрхлэх болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд тогтвортой ажлын байр бий болгоход чиглэсэн үйл ажиллагаанд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг бизнесийн үйл ажиллагааны төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд төслийн сонгон шалгаруулалтын зорилго оршино.
Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага , шалгуур үзүүлэлт
• Хувиараа аж ахуй эрхлэх болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэн нь ажлын байр бий болгох бизнесийн төслөө боловсруулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авах хүсэлтээ гаргаж жижиг зээл авахад зээлийн тодорхой хэсэгт барьцаагүй байгаа буюу үйл ажиллагааныхаа хүрээнд ажлын байр шинээр бий болгох,тогтвортой хадгалах , хамгаалахад чиглэгдсэн төслийг ирүүлэх
• Өмнө нь ХЭДСангаас олгогдсон төрөл бүрийн / ХБ иргэний төсөл, ажил олгогчын дэмжлэг г.м /санхүүгйин дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдаагүй байх
• Төслийн үр дүнд бий болгох шинэ ажлын байр нь нэг жилээс доошгүй хугацаанд байнгын тогтвортой хадгалагдах боломжтой байх
• Төслийн үр дүнгээр аж ахуйгаа эрхлэх үйл ажиллагааны материаллаг бааз бэхжүүлэх , аж ахуй эрхлэх ур чадвараа дээшлүүлэх , бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжтой байх
• Төслийн санхүүжилтийн нэг ажлын байранд ноогдох зардал 1,0 сая хүртэл төгрөг байх ба ажлын байрны тоо , гишүүдийн тооноос хамруулан хувиараа хөдөлмөр эрхлэгчид ноогдох дээд зардлын хэмжээ 5,0 сая төгрөг хүртэл, хоршоо нөхөрлөлийн гишүүдэд ноогдох зардлын хэмжээ 10,0 сая төгрөг хүртэл байна.
Бүрдүүлэх бичиг баримт
• Нөхөрлөл хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
• Бүх гишүүдийн хурлын шийдвэр
• Нөхөрлөл, хоршооны гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар
• Гишүүдийн өргөдөл
• Хувиараа болон өрхийн аж ахуй хэлбэрээр хөдөлмөр эрхлэх хүсэлт
• Бизнесийн төсөл
Төслийн сонгон шалгаруулах бизнесийн үйл ажиллагааны чиглэл
6. Ахуйн үйлчилгээ /оёдол, гутал г.м /
7. Хүнсний үйлдвэрлэл / мах ,сүү, ногоо даршлах .г.м /
8. Хөнгөн үйлдвэрлэл / оёдол, сүлжмэл, ноос арьс шир боловсруулах г.м /
9. Барилгын материалын / блок, тоосго г.м /
10. Өрхийн үйлдвэрлэл / гар урлал, эсгий, жижиг эдлэлийн үйлдвэрлэл г.м /
Төслийг 2013 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийг хүртэл ЧД Хөдөлмөрийн хэлтэсийн / Оранж плаза төв/-н 310 тоотод авна.
Чингэлтэй Дүүргээс гаргасан Төслийн удирдамж
4/11/2013 03:44:00 AM
No comments
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment