Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон нар нь Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоог дэмжинэ

Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон нар нь Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоог дэмжин, тэдний үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд түгээх зорилготой хагас өдрийн хандивын арга хэмжээг 2013 оны 7 сарын 6-нд зохион байгауулахаар боллоо.
Энэхүү хандивын арга хэмжээнээс цугласан мөнгөн болон эдийн хандивуудыг ТИҮХ-нд өгөх бөгөөд ингэснээр энэ холбоо нь өөрсдийн цахим хуудсыг сайжруулж мөн холбооныхоо үйл ажиллагааг дэлгэрүүлэн хөдөө орон нутаг дахь салбаруудтайгаа харилцахад нь илүү тус дөхөм үзүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохиож байна.

Хандвын арга хэмжээ нь 3-н хэсэгтэй байна.
1-р хэсэг: Өдрийн 1 цагаас Сүхбаатар талбай дээр үйл ажиллагаа эхлэх бөгөөд мэдээлэл танилцуулах болон янз бүрийн хөгжилтэй арга хэмжээнүүд зохиогдох болно.

2-р хэсэг: Үргэлжлүүлээд өдрийн 3:30 цагаас iLoft Function House-д манай спонсоруудын нэрийн зууш болон уух юмаар үнэгүй дайлна. Мөн тэнд ТИҮХ-ны ажилчдын хийсэн гар урлалын зүйлсийг худалдаална.

3-р хэсэг: Худалдааны хэсэг өндөрлөхөөр оройн 8 цагаас iLoft Function House-д манай бүжгийн үдэшлэг эхэлнэ. Үдэшлэг маань карнивалын зохиомжтой байх бөгөөд оролцогчид хүссэнээрээ хувцаслаж эсвэл нүүр будалт хийж болно. Үдэшлэг 3 цаг хүртэл үргэлжилж, эрт ирсэн зочдыг үнэгүй уух юмаар дайлан мөн шөнийн турш зохиогдох тоглоом арга хэмжээний зэрэгцээгээр гарын бэлгүүд дагалдана.

*Tax ₮ 20000, 50% нь холбоонд өгнө.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИНЭ

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин ажиллахаа илэрхийлж Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд өнөөдөр АН-ын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт дараах асуудлуудыг тусган, бүрэн эрхийн хугацаанд  нь хамтран ажиллах юм байна.
1.  Төрийн бүх шатны байгуулагуудын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих бүхий л үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн  оролцоог бодит болгох
2.    Өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өвчтөн халамж хүртэгч хэмээн тодорхойлж ирсэн эрүүл мэнд халамжийн загварыг өөрчилж  хүний  эрхэд суурилсан хандлагыг төрийн бодлого үйл ажиллагаанд төлөвшүүлэх эрхийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх механизмыг бий болгох
3.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхийн субьект биш гэсэн нийгмийн хандлага, мэдээллийн хүртээмжгүй байдлаас үүдэн тэдний газар эзэмших өмчлөх эрхийг ньэдлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах
4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг   хангахад чиглэсэн аливаа бодлого хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжих
5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих эрх зүйн орчныг бий болгоход дэмжиж ажиллах зэрэг асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын дүлий иргэдийн Холбооны Ерөнхийлөгч Т.Цэдэнбал, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор, Монголын хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн байгууллагын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав Монголын хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн чөлөөт үйлдвэрчний Эвлэлийн ерөнхийлөгч Л.Энхбаяр нар гарын үсэг зурлаа.

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД”тэй хийх уулзалтанд өнөөдөр буюу 2013-06-10 нд Монголын Хүүхдийн ордоны “А” танхимд боллоо. Энэ уулзалтанд МТИҮХ-ний 30 нь гишүүн оролцлоо.










2013 оны Улсын аврага шалгаруулах тэмцээний нэгдсэн заавар

МОНГОЛЫН ПАРАЛИМП, ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНЫ 2013 ОНЫ УЛСЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ЗААВАР

Нэг. Зорилго
Биеийн тамир спортын тухай хуулийн 16.1 хүн амын биеийн тамир спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвхийг өрнүүлж ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулжолонулсын паралимпын тэмцээнүүдэд оролцуулхад гол зорилго оршино.
Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах хугацаа ба явагдах газар
Улсын аврага шалгаруулах Пара хөнгөн атетикийн тэмцээнийг 2013 оны 07 сарын 17-19 ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион явуулна.
Гурав. Тэмцээний зохион байгуулалт ба зай төрлүүд
Тэмцээнийг МПХАХ-с баталсан шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулна. Тэмцээн ОУХАХ-с баталсан дүрмийн дагуу явагдана.
Эрэгтэй:
1. Т–11.               800м, 1500м
2. Т-12,13           1500м, 5000м
3. F-11,12,13      Бөөрөнцөг 7,250гр
4. Т-46                 1500м, 800м
5. F-46                 Зээрэнцэг 2,250 гр
6. T-53,54           1500м, 5000м
7. F-33,34           Зээрэнцэг  1кг
8. F-37,38           Зээрэнцэг 1кг
9. F54,55,56       Зээрэнцэг 1кг
10. F-57,58        Жад 600 гр
11. F-33,34        Бөөрөнцөг 3 кг
12. F-37,38        Бөөрөнцөг 3 кг
13. F-54,55,56   Бөөрөнцөг 4 кг
14. F-40,41          Бөөрөнцөг 3 кг
15. F-40,41          Жад 600 гр
16. F-57,58        Бөөрөнцөг 4 кг, 5 кг
Эмэгтэй:
1.T-11 100м,     200м
2.T-12,13            400м, 800м
3.F-11,12,13      Бөөрөнцөг  5кг
4.T-46                  200м, 400м
5.T-53,54            800м, 1500м
6.F-33,34            Зээрэнцэг 1кг
7.F-37,38            Зээрэнцэг 1кг
8.F-54,55,56       Зээрэнцэг 1кг
9.F-33,34            Бөөрөнцөг 3 кг
10.F-37,38          Бөөрөнцөг 4 кг
11.F- 54,55,56  Бөөрөнцөг 3кг
12.F-57,58         Бөөрөнцөг 3кг,4кг
13.F-40,41         Бөөрөнцөг 3кг
14.F-40,41         Жад 600гр
Дөрөв. Тэмцээний шагнал урамшуулал
Улсын аврага шалгаруулах тэмцээний шагналыг холбооноос тогтоосон журмын дагуу олгоно. Аймаг, хот, дүүргүүд энгэрийн номертой байна.
Техникийн зөвлөгөө ба эмчийн үзлэг
Тамирчдын мэдүүлгийг 2013 оны 07 сарын 28-ны 10 цагаас Архангай  Спорт хороон дэр авна. Мөн эмчийн үзлэгт орж ангилал тогтооно.
Техникийн зөвлөгөө 2013 оны 07 сарын 28-нд өдөр 16 цагаас хийнэ.
Үндсэн байгууллага, удирдлагын гарын үсэг, тамга, эмчийн зөвшөөрөл, нас хүйсийг тодорхой бичсэн мэдүүлэг авчирна.
Хоёр хувь цээж зураг
Жич:  Багын дүнг олон улсад дагаж мөрдөж буй дүрмээр гаргана.
Хоёр байгууллага хоорондоо нэгдэжоролцохгүй.
Нэг тамирчин 1-2 зайд оролцоно.

Олон улсын Спортын мэдээ

Мэдээ гаргасан: Олон улсын тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо
Он сар өдөр: 2013. 4 сарын 23

IWAS дэлхийн залуучуудын наадам 2014 нь Английн Stoke Mandeville-д 2014 оны 8 сарын 3-8 хооронд болно.
Олон улсын тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбооноос  2014 оны 8 сарын 3-8 ны өдрүүдэд Английн Stoke Mandeville спортын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах 10 дахь удаагийн дэлхийн залуучуудын наадмыг танилцуулж байна. Үүнд 50 орны 500 - аад тамирчид хөнгөн атлетик, ширээний теннис, хүндийн өргөлт болон байт харвааны төрлөөр өрсөлдөнө гэсэн урьдчилсан мэдээ гаржээ.
Энэхүү тэмцээнд насны ангилал нь 23-аас доош байх бөгөөд үүнд ирж оролцож буй залуучууд нь 2016 оны Рио-д болох Паралимпид найдвар тавьж буй мөн үүний өмнө Английн Swansea – д болох IPC Европын аварга шалгаруулах тэмцээнээс медал авах тамирчид юм.
IWAS наадмын хороон дарга Dina Sotiriadi хэлэхдээ “IWAS нь 2014 оны Stoke Mandeville – ий 10 дахь удаагийн IWAS дэлхийн залуучуудын наадамд эргэн ирж байгаадаа маш баяртай байна.
Stoke Mandeville – ийн тэмцээний гол онцлог бол дэлхийн хамгийн залуу тамирчид 9 жилийн дараа дэлхийн залуучуудын наадам дахин болж буй Паралимпийн хөдөлгөөний эх нутагт спортын дээд түвшинд өрсөлдөх явдал юм.
2012 оны Лондонгийн Паралимпийн тамирчид жишээлбэл Marcel Hug (Швецарь), Nathan Stephens (Их Британи), Madison De Rozario (Австрали) гэх эдгээр тамирчид оролцох төлөвтэй байна.
Энэ нь мөн Британийн олон нийтийг дэлхийн хамгийн чадварлаг Паралимпийн тамирчдыг дахин харах боломжийг олгож буй юм” гэжээ.
Энэ жил Порто Рико – д 9 дэх удаагийн дэлхийн залуучуудын наадам 8 сарын 6-15 хооронд хөнгөн атлетик, усанд сэлэлт, байт харваа мөн Paratriathlon (энэ нь 2016 оны Рио – гийн Паралимпийн шинэ спорт төрөл юм) гэх мэт спортын төрлүүдээр өрсөлдөнө. Хамгийн анхны залуучуудын наадам нь 2005 оны 7 сард Stoke Mandeville – д болж байсан. Дараа нь 2006 онд Ирланд, 2007 онд Өмнөд Африк, 2008 онд АНУ, 2009 онд Швецарь, 2010 онд Бүгд найрамдах Чех, 2011 онд Арабын Эмиратын нэгдсэн улс, 2012 онд Бүгд найрамдах Чех улсуудад тус тус зохион байгуулагджээ.