Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон нар нь Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоог дэмжин, тэдний үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд түгээх зорилготой хагас өдрийн хандивын арга хэмжээг 2013 оны 7 сарын 6-нд зохион байгауулахаар боллоо.
Энэхүү хандивын арга хэмжээнээс цугласан мөнгөн болон эдийн хандивуудыг ТИҮХ-нд өгөх бөгөөд ингэснээр энэ холбоо нь өөрсдийн цахим хуудсыг сайжруулж мөн холбооныхоо үйл ажиллагааг дэлгэрүүлэн хөдөө орон нутаг дахь салбаруудтайгаа харилцахад нь илүү тус дөхөм үзүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохиож байна.
Хандвын арга хэмжээ нь 3-н хэсэгтэй байна.
1-р хэсэг: Өдрийн 1 цагаас Сүхбаатар талбай дээр үйл ажиллагаа эхлэх бөгөөд мэдээлэл танилцуулах болон янз бүрийн хөгжилтэй арга хэмжээнүүд зохиогдох болно.
2-р хэсэг: Үргэлжлүүлээд өдрийн 3:30 цагаас iLoft Function House-д манай спонсоруудын нэрийн зууш болон уух юмаар үнэгүй дайлна. Мөн тэнд ТИҮХ-ны ажилчдын хийсэн гар урлалын зүйлсийг худалдаална.
3-р хэсэг: Худалдааны хэсэг өндөрлөхөөр оройн 8 цагаас iLoft Function House-д манай бүжгийн үдэшлэг эхэлнэ. Үдэшлэг маань карнивалын зохиомжтой байх бөгөөд оролцогчид хүссэнээрээ хувцаслаж эсвэл нүүр будалт хийж болно. Үдэшлэг 3 цаг хүртэл үргэлжилж, эрт ирсэн зочдыг үнэгүй уух юмаар дайлан мөн шөнийн турш зохиогдох тоглоом арга хэмжээний зэрэгцээгээр гарын бэлгүүд дагалдана.
*Tax ₮ 20000, 50% нь холбоонд өгнө.
Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон нар нь Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоог дэмжинэ
7/02/2013 05:57:00 AM
No comments
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment