ХАХНХЯам,СЗҮТөв,ДЭМБайгууллагаас хүмүүс ирж МТИҮХолбооны дэргэдэх Тэргэнцэр засвар үйлчилгээний төвтэй танилцалаа


МТИҮХ-ны дэрэгдэх Тэргэнцэр Засвар Үйлчилгээний Төвийн үйл ажиллагаатай ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Отгонжаргал ДЭМБ-ын Зөвлөх Pauline Kleinitz болон СЗХҮТ-ийн захирал Б. Нарантуяа нар ирж танилцлаа. Тус төв нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр Үйлчилгээний Төвөөс зарласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан юм. ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Отгонжаргал хэлэхдээ: - МТИҮХ-ны залуу чуудад өөрсдийн санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрэгтэй чухал үйл ажиллагааг эхлүүлжээ. Тэргэнцэр засварын үйлчилгээ үзүүлэх энэ төв нь тэргэнцэрийн хэрэглээг уртасгаж байгаа гэдэг утгаарай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсд тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд эдийн засгийн чухал ач холбогдолтой тухай онцлон ярьсан юм. ДЭМБ-ын зөвлөх Pauline тус төв дээр явагдах “ Тэргэнцэрийн хэрэглээний талаарх сургалт зөвлөгөө өгөх” үйл ажиллагааг ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу хийгдэх болсонд талархал илэрхийлэн МТИҮХ-ны залуучуудад ажлын амжилт хүслээ.




0 comments:

Post a Comment