Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг Японд суралцахыг урьж байна

Японы Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Сэргээн Засалтын Нийгэмлэг нь 1999 оноос хойш Даскин Тэргүүлэгчдийн сургалтыг зохион байгуулсаар иржээ. Уг сургалтын зорилго нь Ази номхон далайн бүсийн хийж бүтээх хүсэл зорилготой хөгжлийн бэрхшээлтэй залууст 10 сарын турш Японд суралцаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг урьж байна. Суралцахыг сонирхож буй залуус нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
•    Ази номхон далайн бүсэд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх
•    2012 оны 11 сарын 9-ний байдлаар 18-25 настай байх
•    Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж тухайн нийгэмдээ тэргүүлэгч байх
•    10 сарын хичээлийн хөтөлбөрийг гүйцээж япон амьдралын хэв маягт дасан зохицох чадвартай байх
•    Япон хэл /Япон дохионы хэл/ англи хэл /олон улсын дохионы хэл/-ний аль нэгээр чөлөөтэй ярьдаг байх
•    Хэн нэгний тусламж дэмжлэггүйгээр өдөр тутмын үйл ажиллагаанд биеэ дааж оролцох чадвартай байх
•    Батлан даагчтай байх. Эцэг эх, ах дүү, хамаатан садны алин ч байж болно
•    Өөрийнхөө эрсдлийг хариуцаж хөтөлбөрт оролцохыг зөвшөөрөх
Уг сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар холбоо барьж авна уу.
Утас: 88052161

0 comments:

Post a Comment