Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

   2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр ХАХНХЯ-ны Хурлын танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрх Бодлогын зөвлөлийн ээлжит хурал хуралдав. Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.
  • ХБИХХ-ийн 2013 оны хийж гүйцэтгэх ажлын талаарх товч мэдээлэл
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээлэл
Хурлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, Бодлогын зөвлөлийн дарга Э.Тамир нээж хэлэлцэх асуудлыг танилцуулав.       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг бүсчилэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд чуулганыг угтсан сарын аянаар хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх насны хүмүүсийг хамруулсан шат дараалсан ажил хийхээр зорьж байгаа төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчны хэрэгжилтийн талаар компанит ажил өрнүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
    Бодлогын зөвлөлийн ээлжит хуралд БШУЯ, ССАЖЯ, ХЯ, ЭМЯ, ХЗЯ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын, төрийн, төрийн бус байгууллагын төлөөлөгч гишүүд оролцсон бөгөөд  ирэх 4 дүгээр сард зохион байгуулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган, сарын аяны хүрээнд төлөвлөн хийх ажлууд болон хэлтсийн үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэв.
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Э.Тамир хэлэхдээ үндэсний хэмжээнд зохион байгуулагдах чуулганыг төрийн, төрийн бус байгууллага, олон нийт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хамтран ажиллах хэрэгтэйг онцлоод энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өөрсдөө илтгэл хэлэлцүүлэх нь чухлыг дурьдаад Бодлогын зөвлөлийн гишүүдээс санал авч нэгтгэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.

0 comments:

Post a Comment