Хүүхэд, гэр бүлийг дэмжих болон улс хооронд хүүхэд үрчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Холт” олон улсын байгууллагын Монгол ба Солонгосын хөтөлбөрүүдийн Захирал Поол Сунгбаэ Кимийг Монгол улсад ирсэнтэй холбогдуулан ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхчулуун, бусад холбогдох мэргэжилтнүүдийн хамт хүлээн авч, ажлын уулзалт хийлээ.
Холт олон улсын байгууллага нь хүүхдийг гэр бүлдээ амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хаягдсан хүүхдүүдийг аль болох гэр бүлийн орчинд өсгөн хүмүүжүүлэх чиглэлээр гэр бүл, хүүхдийг дэмжих үйл ажиллагаа болон улс хооронд хүүхэд үрчлэлийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус байгууллага манай яамтай 13 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа билээ.
Уулзалтын үеэр тус байгууллагаас Монгол улсад д хүүхэд, гэр бүлийн хамгааллын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа болон цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд АНУ-д Монгол улсаас үрчлэгдсэн хүүхдийн аж амьдралтай танилцах, үрчлэлийн дараах хүүхдийн эрхийн хяналтыг сайжруулах, туршлага судлах асуудлыг харилцан зохион байгуулах талаар ярилцлаа.
Поол Сунгбаэ Ким хаягдсан бүтэн өнчин хүүхдийг нийгмийн харилцааны бүх түвшинд оролцуулж, бусад хүүхдийн адил сурч, боловсроход нөлөөлөх гол хүчин зүйл нь гэр бүлийн харилцаа юм. Бид хаягдсан хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөн хүмүүжүүлэх чиглэлээр та бүхэнд техникийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.
0 comments:
Post a Comment