ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр                                                                                                                                                              Улаанбаатар
сарын 24-ний өдөр                                                                                                      хот                                                                  дугаар 136                                                                                   


ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

      Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

      1. Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээг хавсралт ёсоор баталж 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

      2. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөх талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.





Монгол Улсын Ерөнхий сайд                                       Н.АЛТАНХУЯГ



Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд                                                        С.ЭРДЭНЭ




    
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ЗАРИМ ТЭТГЭМЖ,
АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД
ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ
 
Тэтгэмж, тусламж, хөнгөлөлт
Олгох хугацаа
Хэмжээ
(төгрөгөөр)
1
16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
сар бүр
60.000
2
16-гаас дээш насны байнгын асаргаа шаардлагатай иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
улиралд нэг удаа
60.000
3
Гурав болон түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг)-д олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
жилд нэг удаа
120.000
4
2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
нэг удаа
(хүүхэд тус бүрт)
 
1.000.000
 
5
3 болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
нэг удаа
(хүүхэд тус бүрт)
3.000.000
6
Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
нэг удаа
1.200.000
7
Орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлтөд олгох мөнгөн тусламж
жилд нэг удаа
140.000
8
Ахмад дайчин болон дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т олгох мөнгөн тусламж
сар бүр
200.000
9
Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд олгох мөнгөн тусламж
сар бүр
150.000
10
Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний холбооны зардалд үзүүлэх хөнгөлөлт
сар бүр
20.000
11
Нийслэл болон хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургалтын байгууллагад хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох унааны зардлын хөнгөлөлт
жилд нэг удаа
200.000
                         

0 comments:

Post a Comment