Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон нар нь Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоог дэмжин, тэдний үйл ажиллагааны талаархи мэдээлэлийг нийтэд түгээх зорилготой хагас өдрийн хандивын арга хэмжээг 2013 оны 7 сарын 6-нд зохион байгууллаа.
Үйл ажиллагаа Iloft Function House-д дуудлага худалдаагар эхэлсэн бөгөөд тэргэнцэртэй иргэдийн бүжиг болон хөгжилтэй тэмцээн уралдаануудаар үргэлжилсэн байна.
Арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн улсын элчин сайд Piper Anne Wind Campbellболон канадын элчин сайд гэх зэрэг томоохон зочид төлөөлөгчид саатан морилсон байна.
Энэхүү хандивын арга хэмжээнээс цугласан мөнгөн болон эдийн хандивуудыг ТИҮХ-нд өгөх бөгөөд ингэснээр энэ холбоо нь өөрсдийн цахим хуудсыг сайжруулж мөн холбооныхоо үйл ажиллагааг дэлгэрүүлэн хөдөө орон нутаг дахь салбаруудтайгаа харилцахад нь илүү тус дөхөм үзүүлэх зорилготой юм байна.
Энэхүү үйл ажиллагааг санаачилж зохион байгуулж өгсөн Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон, мөн идвэхтэй ажиллаж зохион байгуулж өгсөн бүх залуучууддаа баярласан талархснаа МТИҮХ-ны нэрийн өмнөөс илэрхийлэе.