ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан холбооны гишүүдийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа

 ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо нь жил бүр хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээ нь 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхнийх нь 2013 оны 05-р сарын 24-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран гишүүдийнхээ хүүхдүүдийг тоглоомон дээр тоглууллаа. 2013 оны 5 сарын 31-нд бага насны хүүхдүүдээ оффисийн байрандаа хүлээн авч хамтран ажилласан байгууллагуудын гарын бэлгийг өглөө. Манай холбоотой хамтран ажилласан “ Үндэсний соёл амралтын хүрээлэн ” “Монос ” эмийн үйлдвэр , “Мон сүү” ХХК , “Ноён зууч”-ын “Мистер пицца” , ”Тэсо ” корпараци гэсэн байгууллагуудын хамт олондоо өөрсдийн нэрийн өмнөөс баярлаж талархаснаа илэрхийлэн ажлын амжилт хүсье.

















0 comments:

Post a Comment