Улсын аврага шалгаруулах тэмцээний амжилтууд

Монголын паралимп хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт 2013-07-17,19 хооронд боллоо. МонголийнТэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо нь оролцсон тэмцээн бүртээ амжилтаар дүүрэн шагналийн хур олон байлаа. тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа цаашид нь улам их амжилт хүсье.



























Арын сайхан хангайгаар

Архангай аймагт 2013-07-17,19 Монголын паралимп хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсоныг тохиолдуулан МТИҮХ-ийн гишүүд Архангай аймагт 07 сарын 16,20 –ыг хүртэл аялав. Энэ үеэр Өвөрхангай аймгийн ”Элсэн тасархай”, Хархорин сумын “Эрдэнэ-Зуу” хийд Архангай аймгийн “Тайхар чулуу” зэргийг үзэж сонирхсон юм. Мөн Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны Архангай дахь салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийлээ.





































Мэдээлэл

МТИҮХ-ны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх нь” Хөдөлмөрийн хувийн бирж нь 2013 оны 7 сараас 01-с эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Биржийн үйл ажиллагааны чиглэл:
1) Ажилд зуучлах үйлчилгээ
2) Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө үйлчилгээ
Ажил хайгч иргэн, Ажил олгогч байгууллага та бүгдийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Харилцах утас: 99635195, 96601938

“ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ” ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон нар нь Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоог дэмжин, тэдний үйл ажиллагааны талаархи мэдээлэлийг нийтэд түгээх зорилготой хагас өдрийн хандивын арга хэмжээг 2013 оны 7 сарын 6-нд зохион байгууллаа.
Үйл ажиллагаа Iloft Function House-д дуудлага худалдаагар эхэлсэн бөгөөд тэргэнцэртэй иргэдийн бүжиг болон хөгжилтэй тэмцээн уралдаануудаар үргэлжилсэн байна.
Арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн улсын элчин сайд Piper Anne Wind Campbellболон канадын элчин сайд гэх зэрэг томоохон зочид төлөөлөгчид саатан морилсон байна.
Энэхүү хандивын арга хэмжээнээс цугласан мөнгөн болон эдийн хандивуудыг ТИҮХ-нд өгөх бөгөөд ингэснээр энэ холбоо нь өөрсдийн цахим хуудсыг сайжруулж мөн холбооныхоо үйл ажиллагааг дэлгэрүүлэн хөдөө орон нутаг дахь салбаруудтайгаа харилцахад нь илүү тус дөхөм үзүүлэх зорилготой юм байна.
Энэхүү үйл ажиллагааг санаачилж зохион байгуулж өгсөн Мешед Монгол компани болон Энх Тайвны Корпусын гишүүн Леон, мөн идвэхтэй ажиллаж зохион байгуулж өгсөн бүх залуучууддаа баярласан талархснаа МТИҮХ-ны нэрийн өмнөөс илэрхийлэе.
IMG_3791 IMG_3794 IMG_3795 IMG_3799 IMG_3801 IMG_3802 IMG_3804 IMG_3805 IMG_3807 IMG_3821 IMG_3822 IMG_3825 IMG_3831 IMG_3835 IMG_3836 IMG_3840 IMG_3841 IMG_3843 IMG_3848 IMG_3855 IMG_3869 IMG_3871 IMG_3872 IMG_3878 IMG_3884 IMG_3892 IMG_3894 IMG_3900 IMG_3905 IMG_3909 IMG_3914 IMG_3915 IMG_3918 IMG_3920 IMG_3926 IMG_3927 IMG_3928 IMG_3930 IMG_3931 IMG_3934 IMG_3964 IMG_3966 IMG_3967 IMG_3991IMG_3997 IMG_4005 IMG_4014 IMG_4015 IMG_4017 IMG_4018 IMG_4020 IMG_4029 IMG_4035 IMG_4052 IMG_4110 IMG_4126